Сүүлийн өдрүүдэд Хятад улсаас Монгол руу орж ирж байгаа барааны татвар нэмэгдэж 40 хувь болсон гэх яриа гарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үгүйсгэлээ. Гаалийн тариф болон экспорт, импортын ямар ч бүтээгдэхүүн дээр татварын өөрчлөлт ороогүй, харин 2025 оны аравдугаар сарын 1-нээс БНХАУ-ын зүгээс худалдааны байгууллагуудад тавих татварын хяналтаа чангатгаж байгаа аж.