Open iToim app
Улс төр | 2 мин уншина

УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг гацаах ажил АН-ын гарт шилжлээ

УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг гацаах ажил АН-ын гарт шилжлээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 13
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ын гарт шилжиж, дахин гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар даваа гарагийн 11.00 цагт үргэлжүүлэн хэлэлцэхээр товлосон ч АН-ын бүлгийн гишүүд хуралдаа оролцоогүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа.
Ер нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв.
Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар. Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг зарим эх сурвалж хэлж байна.
Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжиж буй гэх. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэвч хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь магадлалтай.
Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. МАН-ын дотоод хагарал төрийн зовлон болж, энэхүү үйл явдал дээр нь АН-ынхан ч эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь тодорхой байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн