2025 оны есдүгээр сард Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 6.3 хувь байсан бол энэ жил 9.0 хувь болж, өсөлтийн хурд 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үнийн өсөлтөд:Дотоодын бараа (мах, хатуу түлшнээс бусад) – 5.3 нэгж хувь буюу нийт өсөлтийн 59 хувь,Импортын бараа (бензин, түлшнээс бусад) – 2.2 нэгж хувь буюу 24.9 хувь тус тус нөлөөлжээ.Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард 9.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.