УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Ажлын цаг дууссан учраас ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир бүрэн эрхийнхээ хүрээнд хурлыг даваа гараг болтол хойшлууллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Г.Занданшатар дарга аа, яагаад намын даргын асуудлыг төрийн зовлон болгов оо. Та ялалт байгуулаад, намын даргаараа бүртгүүлэх гээд явж байсан бол ийм асуудал болох уу. Та ялагдчихаад тахимаа өгч чадахгүй, өрсөлдөгчөө хулгайчаар нь дуудаж байгаа нь хэр зохистой вэ. Харамсалтай байна. Өдий олон албан тушаал хашиж, төрийн ажил хийчхээд намын даргын суудлаас болж ийм байдалд хүрлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Ерөнхий сайд байнгын хорооноос завсарлага аваагүй болохыг мэдэгдье. Энэ бол намын байгуулалтын хэлтэс биш, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. А.Ариунзаяа гишүүн ээ. Та Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордонд байна. Би нүүрсний хулгай, дээрмийг таслан зогсоох асуудал ярьж байсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Тиймээс намын даргын асуудлыг энд ярих нь зохимжгүй.