Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тайбайгуулсан нүүрсний гэрээг төрийн нууцаас гаргасанталаар мэдээлэхдээ 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэйболж, УИХ-ын нүүрсний сонсголоор бүтэн өдөрхэлэлцэгдсэн төмөр замын төслүүдийн гэрээг хамтатгандурдсан байна.
“Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан эдгээр гэрээ ньЗасгийн газрын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн нууцаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэлнээлттэй байсаар ирсэн.
Олон жил гацсан Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийнтөмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “БодьИнтернэшнл” ХХК 2013 оны төсөвт өртгөөр 2019-2022 онд амжилттай гүйцэтгэн, Улсын комиссын онцсайндүнтэйгээр захиалагч ”Тавантолгой Төмөр Зам” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Манай компанийн барьсан төмөрзамаар олон сая тонн нүүрс тээвэрлэгдэж, улмаар хилхолболтын гэрээ байгуулагдах нөхцөл бүрдсэнийг бүгдмэднэ. Харин Богдхан төмөр замын төсөл нь Захиалагчталын санаачилгаар хэрэгжээгүй болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажлын төлбөрт өгөхнүүрсийг БНХАУ-ын худалдан авагч нарт шууднийлүүлдэг, “Бодь Интернэшнл” ХХК нь нүүрснийхудалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаандоролцоогүй, нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бусүйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүйгэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн ажлын төлбөрт нийлүүлэгдэж байсан нүүрснийүнийг санхүүжүүлэгч тал зах зээлийн үнэтэй уялдууланиндексжүүлж, улирал бүр шинэчлэн тогтоодог бөгөөдэнэхүү үнэ нь БНХАУ-ын бусад худалдан авагч нарынүнэтэй ижил байсан болно.
Иймд нэг талыг барьсан, ташаа мэдээлэл тарааж, олоннийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийнбайгууллага, улс төрчид, хувь хүмүүст уриалж байна.