Open iToim app
Спорт | 2 мин уншина

Даншиг наадмын дархан аварга Р.Пүрэвдагвын онцлох 8 баримт

Даншиг наадмын дархан аварга Р.Пүрэвдагвын онцлох 8 баримт
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 8
Дөч хүрч яваа ч залуусын дунд уран хурц барилдаанаараа ялгарсаар байгаа улсын арслан Р.Пүрэвдагвын онцлох найман баримтыг хүргэж байна.
  • 1989 оны арваннэгдүгээр сарын 21-нд Архангай аймгийн Булганд суманд төрсөн. Эцгийн талаас улсын гарди Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон. Эхийн талаас Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн арслан Н.Шатар зэрэг бөхийн удамтай.
  • 2005 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд тавдугаар байрт шалгарч, анхны томоохон амжилтаа гаргажээ. “Монгол хүчтэн” ТВ шоунд оролцож, олны хараанд өртсөн түүхтэй.
  • 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж “арслан” цолд хүрсэн бол 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлэн “хурц” чимэг нэмсэн.
  • 2012 оны наадмаар улсын гарди И.Доржсамбуугаар тав давж, “начин” цол хүртсэн. 2014 онд өмнөх жилийн дуулиан улсын заан Б.Батмөнхөөр тав давж, цолоо баталсан.
  • 2016 оны наадмаар гайхамшигтай сайхан барилдаж, Б.Чимэдвандан, Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарыг дараалан орхиж, төрийн наадмын үзүүр булаасан бөгөөд тэр өвлийн турш түүнийг хазайлгах хүчтэн байгаагүй гэхэд болно.
  • Р.Пүрэвдагвад бөхийн спортын зааж өгсөн анхны багш нь Архангай аймгийн Ч.Буян гэж хүн байдаг. Харин одоо “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Алтан дорнод Монгол”, “Хера холдинг” компанийн хамт олон, “Бөх билэгт” дэвжээний манлай бөх, дархан аварга Г.Өсөхбаяр, багш, үнэн хүчит гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг болон нутгийн бөхчүүд, мөн хүчний бэлтгэлийн багшаар Л.Болдбаатар ажилладаг байна.
  • Өөрийгөө ирлэж, шартай барилддаг, угсраа, уран мэх хийдгээрээ зартай. Дунгуйлдаж татах нь түүний үндсэн мэх.
  • Шинэ цагийн даншиг наадам дөрвөнтөө зохиогдоход өвдөг шороодоогүй “Даншгийн дархан аварга” юм. Улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн ОУХМ цолтой.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн