УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ. 475 сая ам.долларын зээл жилд тогтмол хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай бөгөөд эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж. Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр 0.6 хувийн хүү төлөх ажил. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Нэгт, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор 130.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь үе шат”;Хоёрт,