Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулна

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 8
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэлгэмийн хугацаанд гарсан үр дүнгийн талаар бүрэн эрхт төлөөлөгчийн багийн мэдээллийг сонссон байна. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд тодорхой ахицууд гарсан учраас цаашид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах нь зүйтэй үзжээ.
Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.
Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгав.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн