УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёс зүйн манлайлал үзүүлж албан тушаалаасаа огцорч, нэр холбогдсон хэргээ шалгуул гэдэг шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийг илэрхийлэгч. Иймд Д.Амарбаясгаланг нүүрс түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын дарга хэмээх энэ албан тушаалаа хаших эрхгүй гэж үзэж байгаа аж.