Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахтай холбогдуулж, мөнгөний бодлогын талаар хэн юу хэлснийг онцлон эшлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо хурдтай хувьсаж байгаа тул Төв банк макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангаж, макро-санхүүгийн нөлөө, санхүүгийн системийн эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготобй хослуулан хэрэгжүүлнэ.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Б.Баярдаваа: “Монголбанк 2027 оноос эхлэн инфляцыг 5 хувийн голчтой, 3–7 хувийн хооронд шат дараатайгаар бууруулах зорилт тавьсан нь ирэх онд 6 орчим хувь, 2027 онд 5 хувь руу буурах боломжтой гэж үзэж байна. Улирлын шинж чанараас үүсэх богино хугацааны савлагааг анхаарч, цаашид 2–3 жил тогтвортой барьж 4 хувь руу буулгавал зээлийн хүүг бууруулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах нөхцөл бүрдэнэ.