Сайжруулсан түлшинд олгож байсан татаасыг ашиглан энэ жил 306 мянган тонн хагас кокс, мөн 40 мянган тонн сайжруулсан түлшийг нийлүүлэхээр нийслэлээс төлөвлөсөн. Хагас коксын талаар тайлбар өгөхдөө нүүрсний боловсруулалтын хамгийн сүүлчийн шатны бүтээгдэхүүн бөгөөд хорт бодис, хүнд металл, тоосонцрыг шүүн цэвэрлэсэн гэж мэдээлсэн юм. Хагас коксыг хэрэглэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн байна. Тэгвэл хагас коксон түлш хэрэглэхээр болсонд иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.