Монгол Улс усны хязгаарлагдмал нөөц, ундны усны хүртээмж, хаягдал ус цэвэрлэх зэрэг усны менежменттэй холбоотой олон сорилтуудтай тулгарч байна. Эдгээр сорилтуудыг даван туулах, эрүүл аюулгүй усны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санаачилгаар зогсохгүй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Голомт банк болон Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) хамтран 160 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.