Коннект Лайф компани үүрэн холбооны Мобиком корпорацитай хамтран Хүртээмжтэй хорт хавдрын даатгалын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Тэд эхний гурван жилд нийт 200 мянган хэрэглэгчийг хамруулах зорилт тавьсан бөгөөд тэдгээрийн 10 хувь буюу 20 мянга гаруй хүн хамгаалалтаа нэмэгдүүлж шинэ бүтээгдэхүүнд шилжих боломжтой болох юм.