Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Ханан шалгах түр хорооны хуралдаан 2025.10.01/ боллоо. Энэхүү хуралдаанаар Оюу толгойн бүлэг ордын талбай дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох ажлын хэсэг байгуулжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд энэ ажлын хэсгийг ахалжээ. Мөн энэ асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.
-УИХ-ын гишүүн С.Зулпхар:”Оюу толгой” компани “Онтрэ”-гийн талбай руу нэвтрэлт хийсэн гэж байгаа. Лиценз шилжээгүй байгаа. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Хэлэлцээрийн хүрээнд засаглалын асуудлыг эргэж харна гэсэн. Оюутолгой төслийн хүрээнд засаглалыг эрх тэгш байх зарчимд нийцүүлэн, сайжруулах талаар ярьж байна уу, хэлэлцээрт энэ асуудал туссан уу?
-УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:”Онтрэ” компанийн харьяанд байгаа хоёр лицензийн талбайд бэлтгэлт, нэвтрэлт гэдэг зүйл хийгдсэн. Уулын ажлын төлөвлөгөөг 2025 оны нэгдүгээр сард батлаад өгсөн байна лээ. Би бол эргэлзээтэй байгаа, Хянан шалгах хороон дээрээ ярих байх. Бэлтгэлт нэвтрэлт гэдэг бол олборлолтын үйл ажиллагаа биш хэр хэмжээний хүдэр байна вэ, эсвэл судалгаа шинжилгээний ажил хийгдэж үү гэдгийг хэмжилт хийгээд тооц гэдэг үүрэг өгсөн. Тэнд олборлолт явагдахгүй, хайгуул эрт хийгдсэн.