Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ. 1. Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:1.1. Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 2027 оноос 5 хувь болгон бууруулна.1.2. Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.1.3. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална.