Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Газын зурвас дахь дайныг зогсоох Трампын төлөвлөгөө

Газын зурвас дахь дайныг зогсоох Трампын төлөвлөгөө
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 30
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхии сайд Бенжамин Нетаньяху нар даваа гарагт Вашингтон дахь Цагаан ордонд уулзаж, Газын зурваст өрнөж буй дайныг зогсоох асуудлыг хэлэлцжээ. 2023 оны аравдугаар сараас эхэлсэн уг дайнд 66,055 хүн амь үрэгдэж, 168,346 хүн хүнд бэртсэн статистик бий.
Төлөвлөгөөний гол агуулгаас дурдвал:
  • Төлөвлөгөөнд нэгдсэнээс хойш 72 цагийн дотор талууд олзны хүмүүсээ солилцож, цогцоснуудыг хүлээлгэн өгөх (Солилцооны явцад бүх төрлийн довтолгоог бүрэн зогсоож, энхийн замаар цэргүүдээ ухраана)
  • Хамасын гишүүд зэвсгээ хурааж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг сонговол тэдэнд уучлал үзүүлж, өөр улсад амьдрах боломжийг олгох
  • Хамас Газын зурвасын ирээдүйн засаглалд аливаа оролцоогүй байх (Дональд Трампын удирдлага дор палестинчуудаас бүрдсэн түр засгийн газар байгуулж Газаг түр засаглана)
  • Газын зурвасыг өндөр технологи бүхий "Ривера" хэмээх бүс болгож, эдийн засгийг сэргээн босгох
Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Израилын тал 20 зүйл бүхий төлөвлөгөөг зөвшөөрч, нэгдэж буйгаа илэрхийлэв. Харин ерөнхийлөгч Трамп уг төлөвлөгөөгөө Хамаст албан ёсоор танилцуулаагүй гэж тус бүлгийн удирдагчид Al Jazeera-д мэдээлсэн байна.
Түүнчлэн, Палестины тусгаар тогтнолыг хэрхэх асуудал нарийн тусгагдаагүй, мөн тэднийг дайнд буруушаасан хандлага илт байгаа тул Палестины тал татгалзах магадлалтай гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн