Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайланг танилцууллаа. Малын тоо толгой нэмэгдэж, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж буй нь энэ оны Монголын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Гэвч нүүрсний экспорт суларч, төсвийн зарцуулалт буурсан тул Азийн Хөгжлийн Банк (АХБ) эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа.