УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээ
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
“Онтрэ” компанийн гэрээний хүүг шийдвэрлэхэд тун бага хугацаа үлдлээ
УИХ-ын гишүүн, Оюу толгойн Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар бүлгийн хуралд танилцууллаа. Оюу толгой стратегийн бүлэг ордын хил заагт орших Онтрэ компанийн эзэмшил “Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаатай холбогдуулан, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар Засгийн газрын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэв.