МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаар дараагийн даргаа сонгож, Их хурлаа товлолоо. МАН-ын үндсэн дүрмийн 20.3.7-д "Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж заасныг үндэслэн дараагийн даргаа сонгосон гэж тайлбарлаж буй.Гэхдээ өнгөрсөн амралтын өдөр болсон Бага хурлын хуралдаанаар энэ заалтыг бүхэлдээ зөрчсөн гэж нэр бүхий гишүүд, мөн МАН-ын хуульч Г.Төгөлдөр тэргүүтэй хүмүүс тайлбарлажээ.Нэгд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлээр болон Бага хурлын тайзан дээр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн ч албан ёсоор өргөдлөө бичгээр өгөөгүй, хэлэлцээгүй байхад дараагийн намын даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь өөрөө хуулийн зөрчил.Хоёрт, намын дарга орон гарсан тохиолдолд дараагийн намын даргыг Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэдэг заалт хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна. Бямба гарагт болсон Бага хуралд нийт 479 гишүүн оролцсон бөгөөд үүний 66 хувь буюу 318 гишүүний саналыг авч чадсан нь МАН-ын дарга болно гэж ойлгогдож байв. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэж байгаа аж.