Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн гурван байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.