МАН-ын Бага хурлын VIII хуралдаан урд шөнөжин хуралдаж, Хяналтын зөвлөл дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн Бага хурлаар МАН-ын даргыг сонгосон. Эцсийн санал хураалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогджээ. Тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ажилласан байна. Энэ удаагийн намын даргын санал хураалтыг хоёр үе шаттай явуулсан. Учир нь эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй. Тиймээс хоёр дахь санал хураалтыг явуулсан.
МАН Их хурлаа арваннэгдүгээр сарын 16-17-ны хооронд хийхээр товложээ. Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх юм.