Галлагааны аюулгүй байдал болон гаарын хийн хордлогын асуудлаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон НОБГ-аас мэдээлэл хийлээ.Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар: Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 1-ээс одоог хүртэл угаарын 49 дуудлага бүртгэгдсэн. Энэ дуудлагуудад 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн гэдэг тоо мэдээлэл байна. Шалтгаан нөхцөлөөр нь ангилбал 2 нь яндангаа хөөлөөгүй, зуухны битүүмж алдагдсан 7, бороотой байх үеэр яндангаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх байна. Түүнчлэн, зуух, яндан гэмтсэн 3, яндан, халаалт, сойлт хаасан 2 өрх зэрэг байгаа юм. Мөн энэ 49 айлаас 38 нь угаарын хийн мэдрэгчгүй байсан. Сүүлийн өдрүүдэд НЭМҮТ-өөс таван иргэн угаартаж нас барсан гэдэг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээлээ. Учир нь Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт гурван иргэн амь насаа алдсан. Харин хоёр иргэн гал түймэрт өртөж нас барсан. НЭМҮТ-ийг хариуцлагатай байхыг уриалж байна.Иргэд зөв галлах, яндан пийшингээ хөөлөх, бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөж байна. Халуунаас сэрүүн улиралд шилжиж байгаа үед угаарын хий хамгийн их гардаг. Иргэдийг ОБЕГ болон Нийслэлтэй хамтран аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Алдаж болохгүй хариуцлага гэж байдаг. Угаарын хий нь өнгөгүй, амтгүй, үнэргүй байдаг. Зуух, янданд жижиг хэмжээний гэмтэл үүсэхэд л угаарын хий ялгардаг. Бүх зүйлийг шатаахад угаарын хий бага хэмжээгээр үүсдэг. Гагцхүү угаарын хий их, бага хэмжээгээр гэдгээсээ хамаардаг. Түүхий нүүрсэнд угаарын хий 9800 орчим байдаг. Шахмал түлшний угаарын хий 7800-10700 орчим байдаг.