Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг тав дахин нэмснээр 3.5 сая төгрөг болно

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг тав дахин нэмснээр 3.5 сая төгрөг болно
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 25
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат багш нарын жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Багш, эмч нар цалингийн асуудлаар битгий ажил хаялт зарлаасай гэж хүсэж байна. Эхний ээлжид 500 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгах тал дээр Боловсролыг дэмжих лобби бүлгийнхэн ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Боловсролын яамнаас 25 орчим хувиар багш нарын цалинг нэмэх судалгаа хийсэн байна лээ. Нөгөө талд нь Багш нарын үйлдвэрчний эвлэлээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Тэгэхээр салбарын гурван талт хэлэлцээр дээрээ багш нарын цалинг улсын дунджаас дээшээ болгоно гэдэг амлалт байгаа. Тэгэхээр жил бүр багш нарын цалинг дор хаяж 30 хувиар нэмж байж энэ хэмжээнд хүрэх ёстой байсан. Өнгөрсөн жилийн хувьд зургаан хувь л нэмсэн. Дээр нь багш нарын цалингаас гадна орон сууцны асуудал байна.
Ний нуугүй хэлэхэд, таван жил ажилласан багш орон сууц авдаг байгаасай. Эргээд үнийн хөнгөлөлтийн орон сууц худалдан авсан багш 10-15 жил ажиллана гэдэг баталгаатай байх ёстой. Тиймээс дор хаяж 3 сая төгрөгийн цалин авч байж, 1.5 сая төгрөгөө орон сууцны зээлдээ төлнө.
УИХ-ын гишүүдээс дэмжиж байгаа хүмүүс ч байна. Тиймээс энэ асуудлыг дэмжиж байгаа гишүүд нь нэгдэж, улсын төсөвт зарчмын санал гарна. Гэхдээ үүнээс өмнө Засгийн газар нь Үйлдвэрчний эвлэлтэй учраа олчихвол сайн байна. Би бол Ерөнхий сайд болон салбарын сайд нь маш сайн анхаарч, нухацтай авч үзээсэй гэж хүсэж байна. Багш нарын одоогийн цалинг тав дахин нэмснээр 3.5 сая төгрөг болно. Улсын төсөвт урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барина гэхгүйгээр багш нарын цалин орлогоо нэмэхийн тулд энэ хатуу барьж байгаа тоогоо өөрчилье гэдэг дээр гишүүд нэг байр суурьтай байх ёстой. Энэ тоог үр ашиггүй урсгал зардлыг хэмнэх зорилгоор тавьсан. Сангийн яамнаас хойшлуулж болох зам, барилгын хөрөнгө оруулалтыг хойшлуулж, багш нарын цалин хөлсний асуудал анхаарах хэрэгтэй.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн