Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын зарим сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар “Цахимаар түрүүнд” бодлогын зөвлөмжийг баталжээ. Ингэснээр бүхий л эдийн засаг, нийгмийн харилцааг цахимжуулах юм байна.Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Хүнд сурталгүй, эдийн засгийн хэмнэлттэй болж байна. Компанийн нэр авахад л Улсын бүртгэлийн нэг ажилтан харж байгаад л өгч байна. Тиймээс энэ бүхийг цахимжуулснаар иргэн төрийн үйлчилгээг 24 цаг авах боломжтой болно.Мөн И Монгол 5:0-ыг өнгөрсөн баасан гаригт нээсэн. Ингэснээр хиймэл оюунд суурилсан анхны төрийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ямар үйлчилгээ авахаа бичихэд ChatGPT шиг хариулж, зааврыг өгдөг болсон.Мөн и баримтыг касстай холбосон. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк, Хас банк картаа и баримттай холбоод байна. Хоёр 7 хоногийн дотор бүх банк, худалдаа үйлчилгээний байгууллагууд и баримтыг карттай холбоно. Ингэснээр худалдан авалт хийхэд автоматаар баримт бүртгэгдэнэ.