УИХ-ын нэгдсэн чуулганаар ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувь нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.