Open iToim app
Нийтлэл | 3 мин уншина

“Чайна Энержи”-гийн гэрээ Чалько”-гоос сайн уу, муу юу

“Чайна Энержи”-гийн гэрээ Чалько”-гоос сайн уу, муу юу
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 22
Саяхны түүх сөхвөл, 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар БНХАУ-ын хуулийг үндэслэн төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанид Онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш байнга шахуу Бүрэн эрхт төлөөлөгч томилж, Онцгой дэглэмд ажиллуулж буй. Нэг сайн нь Онцгой дэглэм тогтоох бүрдээ нэгнийхээ хулгайг илчилдэг болсон. 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Онцгой дэглэм тогтоох үед Эрдэнэс Тавантолгой оффтейк гэрээнүүдийг дэлгэж, цаашид ийм гэрээ хийхгүй гэж байсан ч засгаас буухынхаа өмнө хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хачирт нь нөгөө л Тавантолгойн нүүрсээ бартердчихсан. “Дахиж л оффтейк гэрээ байгуулахгүй” гэсэн яалаа даа. Товчхондоо, Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн цаана Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд 20 орчим жил нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Үүнийгээ өмнө нь байгуулж байсан "Чалько"-гийн гэрээнээс сайн нөхцөлтэй гэж гэрээнд гарын үсэг зурсан эрхмүүд ярьжээ. Тэгвэл өмнө нь байгуулж байсан "Чалько"-гийн гэрээний нөхцөлийг "Чайна Энержи"-гийнхтэй харьцуулаад нэг харъя.
undefined
Чалько гэрээ
2011 онд С.Батболдын Засгийн газар Хятадын төрийн өмчит Чалько компанитай Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулж, жилийн 3-5 хувийн тогтмол хүүтэй 350 сая ам.долларыг урьдчилж авсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг нь урьдчилж аваад "Эх орны хишиг" нэрээр иргэн бүрд 21 мянган төгрөг болгон тараагаад дараа нь өрөндөө нүүрсээ хамгийн хямдаар олон жилийн турш нийлүүлсэн байдаг. Энэхүү өрийг Эрдэнэс Тавантолгой компани 2017 оны гуравдугаар сард бүрэн төлж дууссанаа зарласан. Ингэхдээ Тавантолгойн Зүүн цанхийн хамгийн сайн чанарын коксжих нүүрсийг 6 жилийн турш Чалькод нийлүүлсэн. Тухайн үед нийтдээ 30 гаруй сая орчим тонн коксжих нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямдаар /30-50 ам.доллараар/ нийлүүлсэн гэгдэж байлаа. Хэдий 2017 өрөө төлж дууссан ч Чалько компанид 5-10 жилийн турш нүүрсээ тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлтэй байсан.
Чайна Энержи
Одоогоор нийтэд ил болсон мэдээллээр “Чайна Энержи” компани Тавантолгойн бүлэг ордын Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулах бөгөөд нийт 247 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөжээ. Чайна Энержи хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн буюу 2025 онд гэхэд таван сая тонн нүүрсийг тээвэрлэнэ. Дараа жил таван сая тонныг зөвхөн төмөр замаар нийлүүлнэ. Цаашид төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нөхцөлтэй, 16 жил үргэлжлэх юм байна.
Талууд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд нүүрсний чанар, хэмжээ, хугацааг тохирч, хэлэлцээрт тохирсон үнийн аргачлалыг баримтална гэж гэрээнд заажээ. Зарим эрх сурвалжийн мэдээлж байгаагаар зах зээлийн үнээс 40 хувиар бага үнээр, Тавантолгойн уурхайн талбайгаас тээвэрлэлтийг өөрсдөө хариуцаж хийхээр тохирсон байна.
Тэгэхээр эндээс харахад, хугацааны хувьд "Чайна Энержи"-тэй байгуулсан гэрээ "Чалько"-гоос хоёр дахин урт, хэмжээ нь 2-3 дахин их, үнийн хувьд ч зах зээлийн үнээс 40-50 хувиар бага байх нөхцөлтэй харагдаж байна.
"Чалько"-гийн гэрээгээр манайх зөвхөн нүүрсээ нийлүүлэх нөхцөлтэй байсан бол "Чайна Энержи"-гийн хувьд Тавантолгой Онч хараат, Бортолгой ордод олборлолт явуулах, нийлүүлэх, худалдах нөхцөлтэй байхаар тусгасан байна.   
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн