2025 оны зургаадугаар сарын 27-нд “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Э-д холбогдох хэргийн шүүх хурал боллоо.Шүүхийн шийдвэрээр сэтгэл санааны хохиролд 19.793.197 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, харин сэтгэцийн хор уршгийн зардалд 162.000.363 төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгуулахаар тогтов. Харин хохирогчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд цаашид нэмэлт нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Хэргийг шийдвэрлэх бусад нотлох баримтын хүрээнд прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтэд үндэслэн хүний амийг онц хэрцгийгээр хөнөөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүл салсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.Хэлэлцүүлгийн үеэр талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлэв. Прокурорын зүгээс, Н.Э бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал дэвшүүлж байна гэв.