Засгийн газар 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, өчигдөр УИХ-ын чуулганаар эхний хэлэлцүүлгийг эхлүүлсэн. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар гишүүдийн олонх улсын төсвийг холбогдох хууль, хөгжлийн төлөвлөгөөнд нийцээгүй гэж үзвэл хоёр дахь хэлэлцүүлгээс Засгийн газарт буцаах шинэ зохицуулалттай болсон. Хэрвээ төсвийн төслийг буцаасан тохиолдолд Засгийн газар гурав хоногийн дотор хуульд нийцүүлэн дахин өргөн барина.УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр төсвийн хэлэлцүүлэг дөрөв байсныг тав болгон нэмэгдүүлж, мөн Засгийн газарт буцаадаг зохицуулалтыг хийсэн юм. 70 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэг-Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаар хэлэлцэнэ.-Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.