“Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Ингээд Т.Тулгын онцлох найман баримтыг хүргэж байна.
Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Аав нь ч хүүгээ дэмжин, тогтмол бэлтгэл хийлгэхийн тулд чөлөөт бөхийн секцэд бүртгүүлжээ. “Тэмүүжин” спорт сургалтын төвд хашир мастер Ц.Гантөгс, олон улсын шүүгч И.Моломжамц нар хүлээн авч, бөхийн спортын А үсгийг анх заажээ.