Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Э.Мөнхцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний газар хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа хамгаалсангүй

Э.Мөнхцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний газар хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа хамгаалсангүй
Нийтэлсэн 1 минутын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас өнөөдөр мэдээлэл өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Б.Хурцэцэг нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамталсан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.
2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022–2024 оны төсөл, хөтөлбөрийн тайлантай танилцах нээлттэй сонсголыг зохион байгуулжээ. Энэхүү сонсголыг зохион байгуулах гол зорилго нь сангийн үйл ажиллагаа хэсэг бүлэг хүмүүст давуу байдал үүсгэж, олон удаа давтагдан төсөлд хамрагддаг байдлыг илрүүлэх, харин бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох явдал байв.
Сонсголыг зохион байгуулснаас хойш ТББ-ууд ихээхэн дарамт, дайралтад өртөж байгаа бөгөөд мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй ажилтан хохирчээ. Тухайлбал, нээлттэй сонсголын үеэр мэдээлэл задруулсан гэх үндэслэлээр хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа Б.Хурцэцэг гүтгэн хэлмэгдүүлж, амралтанд байх үед нь элдэв үгээр доромжлон, унтаж байх үед нь хөнжлийг нь сөхөн ус цацсан хэрэг гарсан байна. Энэхүү үйлдлийг ТББ-ууд ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэн мэдээлэл хийсэн юм.
undefined
ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Мөнхцэцэг: 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой хүн нь өөрөө дотроо ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа хэл амаар доромжлох нь ёс зүйн хувьд байж боломгүй явдал юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь өөрөө ийм асуудал гаргаад бүр цаашлаад огт уучлалт гуйхгүй байгаа нь маш том асуудал. Энэ үйл явдал бол эмгэнэл юм.
Ялгаварлан гадуурхалт манай нийгэмд маш их байна. Биеийн хилэмжэс л гадуурхалтыг харж болдог. Муухай харахаас авхуулаад л явгаварлан гадуурхалт явагдаж байдаг. Бид цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт итгэж чадна гэж бодохгүй байна. Бид аргаа барсандаа ийнхүү мэдэгдэл хийж байна. Нийт 56 хоног энэ асуудал дээр залруулга хийхийг нь хүлээлээ.
Тэд өөрсдөдөө тохирсон журам гаргаад дуртай цагтаа ирж, явж байна. Хөдөлмөрийн дотоод журмаа өөрчлөөд өөртөө тохирсон байдлаар ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдадаа бол ямар ч уян хатан ажлын цагийн зохицуулалт байхгүй. Цагийн бүртгэлүй дарга нарт ямар арга хэмжээ авах билээ дээ. Төрийн байгууллага амь бөхтэй болжээ. Иргэдийн санал хүсэлт, шаардлага  ямар ч нөлөөгүй болсон байна. 

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн