Дэлхийн шилдэг анимейшнүүд хэрхэн бүтдэгийг бүтээгчдээс нь биеэр сонсож, уран бүтээлчидтэй уулзах, гадаад, дотоодын шилдэг бүтээлүүдийг хүүхдэдээ үзүүлэх, дуртай анимейшн дүртэй нь хүүхдээ уулзуулах, хамтдаа аниме дүр бүтээх боломжтой “АНИМО 2025” фестиваль энэ амралтын өдрүүдээр болох гэж байна. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын анимейшнийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Nomadia Pictures болон банк санхүүгийн байгууллагаас ХХБ ажиллаж байна.