Хорват улсын Загреб хотноо есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзэж буй МУГТ Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж, 5:2-оор ялснаар дэлхийн аваргын финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга цолтой тамирчин байв.
Т.Тулга өнөөдөр алтан медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитай барилдах болно.
Дэлхийн аваргад дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцож байна.