Open iToim app
Спорт | 1 мин уншина

А.Баттулга, Л.Алтанцэцэг нар боксын ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа

А.Баттулга, Л.Алтанцэцэг нар боксын ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 13
Их Британийн Ливерпүүл хотноо Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын Жинд “Алдар” спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани улсын тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрээр өнөөдөр орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.
Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий Мөнгөн Медальт, ОБЕГ Харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг медалийн төлөө Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Л.Алтанцэцэг Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн