Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

“Монполимет" групп Дорноговь аймгийн Өргөн суманд ЕБС барих төсөл эхлүүлжээ

“Монполимет" групп Дорноговь аймгийн Өргөн суманд ЕБС барих төсөл эхлүүлжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 13
"Монполимет" групп Дорноговь аймгийн Өргөн суманд Ерөнхий боловсролын сургууль барих төслөө эхлүүлжээ.
Энэ талаар "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Бид өнгөрсөн хугацаанд UNICEF-тэй хамтран тус сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг шинэчлэн тохижуулж, 30 гаруй шинэ зөөврийн компьютероор тоноглож, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх жишиг цахим анги болгон хүлээлгэн өглөө. Мөн багш нарт зориулсан Google Gemini AI сургалтыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд “таблеттай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн билээ.
Цаашид бид Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн Ерөнхий боловсролын сургууль барих төслийг Дорноговь аймгийн Өргөн суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Өнөөдөр зөвхөн алслагдсан нутаг төдийгүй нийслэл хотод ч хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх, анги танхим хүрэлцэхгүй байх, сургалтын дэд бүтэц хөгжихгүй байх зэрэг асуудал тулгамдсан хэвээр байна.
Монцемент 10 жилийн хугацаанд нийт 82 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээс гадна хүүхдийн боловсролыг хэзээ ч орхигдуулж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэйгээр боломж, нөөцөө дайчлан шинэ сургуулийн төслийг эхлүүлж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн