Төр өөрөө ард түмний зовлон болж байгаа энэ асуудлыг засаж залруулах шаардлагатай. Ирэх намрын чуулганы гол зорилго бол улс төрийн тогтолцооны сул талыг засаж, төрийн хүнд суртал, данхайсан бүтэц, ард иргэдийн бухимдлын гол эх үүсвэр болсон асуудлуудыг шийдвэрлэх явдал юм. Парламентын таван нам зөвшилцөлд хүрч, төрийн сул талыг арилгахын төлөө хамтын ажиллагааг өндөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Чуулганы нээлтийн үеэр энэ бодлого тодорхой танилцуулагдана.