Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 12
Монгол Улс авто машингүй өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж байна. Тэгвэл энэ намрын авто машингүй өдрийг энэ сарын 13-ны бямба гаригт буюу маргааш “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулахаар болсон юм. Тэгвэл авто машингүй өдрөөр томоохон зах худалдааны төвүүдийг амрааж, амралтын өдрүүдэд шилжүүлжээ.
НЭМГ-ын мэдээлснээр "Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа. Энэ дагуу хязгаарласан бүсэд байрлах зах, худалдааны төвүүдийг маргааш амраахаар болсон байна.
Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза, Шөнийн зах, Баянзүрх, Баянзүрх-2 худалдааны төвүүд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна. Мөн Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зэрэг 23 зах ажиллахгүй юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн