Цаг уурч Б.Цогтбаатараас ойрын таван хоногийн цаг агаарын төлөв байдлыг тодрууллаа.
Цаг уурч Б.Цогтбаатар: Өнөө, маргаашдаа нийт нутгаараа агаарын температур тогтвортой, бага зэрэг дулаахан байна.
Есдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Ихэнх нутгаар салхи шуургатай, агаарын температур хүйтрэх төлөв ажиглагдаж байна. Ерөнхийдөө есдүгээр сарын 12-13-наас агаар муудаж байгаа учраас ялангуяа Архангай, Өвөрхангай, Хөвсгөлийн онгон тал, Булган, Төв аймгийнхан анхаарах хэрэгтэй.
Мөн есдүгээр сарын 13-14-ний өдөр Зүүн аймгуудын нутаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бороо, уулаараа нойтон цас орно. Агаарын температур нийт нутгаар эрс сэрүүсэх төлөв ажиглагдаж байна. Малчид, иргэд, тээвэрчдэдээ хандаж хэлэхэд өнөө, маргааштай харьцангуй дулаахан байх боловч есдүгээр сарын 12-13-наас агаарын температур сэрүүсэж байгаа учраас цаг агаарын мэдээгээ тогтмол аваарай гэж анхааруулъя.