Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Ерөнхий сайд Г.Занданшатар орон тооны 12 зөвлөх, нэг шадар туслахтай ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар орон тооны 12 зөвлөх, нэг шадар туслахтай ажиллана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 9
Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсны дараа Ерөнхий сайд зөвлөх, Ажлын албаны орон тоог Засгийн газрын тогтоолоор баталсан.
Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөх, 1 шадар туслахтай байхаар баталснаас өнөөдрийн байдлаар орон тооны 8 зөвлөхөө томилж, албан ёсны сайтдаа мэдээлжээ.
  1. Б.Даваадалай - ЕС-ын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга
  2. А.Энхзул - Ерөнхий сайдын зөвлөх
  3. Х.Цогтбилгүүндарь - Ерөнхий сайдын зөвлөх
  4. С.Тамир - Ерөнхий сайдын зөвлөх
  5. Г.Өлзийбүрэн -Ерөнхий сайдын зөвлөх
  6. Г.Батжаргал - Ерөнхий сайдын зөвлөх
  7. Б.Энх-Ундрам - Ерөнхий сайдын зөвлөх
  8. Ж.Болд - Ерөнхий сайдын зөвлөх
 Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Сонин хэвлэл, үг илтгэлийн хэлтэс, Контент, цахим мэдээллийн хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй), Стратеги, судалгаа, зохион байгуулалтын газар (Судалгаа, зохион байгуулалтын хэлтэстэй), нийт 37 орон тоотой байхаар баталжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн