Нийслэл урт хугацаандаа нүүрсний хэрэглээг бүрэн халж, өрхүүдийг шат дараатайгаар хий, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зорилготой байна. Энэ жилийн байдлаар 5000 өрх хий рүү шилжиж байгаа бол ирэх жилээс 50 мянган айлыг, цаашлаад 2027-2028 оны өвөл дахин 50-60 мянган айлыг хий рүү шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийтдээ 105 мянган өрхийг хий ашиглах нөхцөл бүрдүүлж, Улаанбаатар хот нүүрсний хэрэглээнээс гарах боломжтой болно.