Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Зэсийн экспортын орлого чулуун нүүрсийг давлаа

Зэсийн экспортын орлого чулуун нүүрсийг давлаа
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 9
2025 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрсэн талаар Гаалийн Ерөнхий газар мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар буюу 8.2 хувийн бууралтыг харуулж байна. Гэвч экспортын хэмжээ импортынхоос 1.7 тэрбум ам.доллараар давсан тул гадаад худалдааны баланс ашигтай гарсан байна.
Энэ хугацаанд манай улс 1.45 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолж, 3.44 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэснээр зэсийн экспортын орлого чулуун нүүрсийг давсан байна.
Тодруулбал, эхний найман сарын хугацаанд 49.4 сая тонн чулуун нүүрс экспортолж, 3.37 тэрбум ам.долларын орлого олсон байна. Өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад зэсийн экспорт 40 хувиар өссөн бол чулуун нүүрсний экспорт 8 хувиар буурчээ.
Үүнээс гадна төмрийн хүдрийн экспорт 16 хувиар нэмэгдсэн бол алтны экспорт 32.3 хувиар буурсан байна. Харин ямааны угаасан ноолуурын хувьд өнгөрсөн оны эхний найман сард 4.45 мянган тонн экспортолж байсан бол энэ онд огт экспортлоогүй байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн