Цагдаагийн байгууллагаас БНСУ-ын иргэн "Хоргын тогоо" руу унаж нас барсан хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа аж.