Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

"ТЭЦ-V"-ын тендерт “Митайм Интернэшнл” ХХК ялж, өөрийн хөрөнгөөр барихаар болжээ

"ТЭЦ-V"-ын тендерт “Митайм Интернэшнл” ХХК ялж,  өөрийн хөрөнгөөр барихаар болжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 8
“ДЦС-5”-ыг барих гүйцэтгэгчийн шалгаруулалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, “Шунхлай Холдинг” ХХК 66.6 оноотойгоор хоёрдугаар байрт, “Митайм Интернэшнл” ХХК 75 оноогоор нэгдүгээр байрт шалгарчээ.
Гэрээний хэлцлийг нэг сарын хугацаанд хийх бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлнэ. “Митайм Интернэшнл” компани нь “ДЦС-5”-ыг өөрийн хөрөнгөөр улсад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барих аж.
“ДЦС-5” төслийн нийт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 24 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, 6 сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулах аж. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40.000 өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн