Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, харилцан итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал гэдэгт санал нэгдлээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг Ерөнхийлөгч И Жэ Мён нотоллоо.