Open iToim app
Анализ | 3 мин уншина

Судлаачид Хятадын цэргийн парадыг ингэж дүгнэв

Судлаачид Хятадын цэргийн парадыг ингэж дүгнэв
Нийтэлсэн 55 минутын өмнө
БНХАУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг дэлхий нийтэд дахин нэг удаа гайхуулсан Ялалтын өдрийн цэргийн парад өчигдөр Бээжин хотын Тяньаньмэний талбайд болж өнгөрлөө. Парадын өмнө Ши Жиньпин хэдэн мянган цэрэгт хандан үг хэлэхдээ, худалдаа, технологи зэрэг асуудлаар АНУ-тай маргаантай байгаа ч Хятад улс аль ч улсын дээрэнгүй байдалд автахгүй гэдгийг мэдэгдэв. Тэрээр “Хятадын ард түмэн бол хэзээ ч дээрэлхүүлэхгүй агуу үндэстэн” хэмээн цэргийн жагсаалын өмнө хэлсэн юм.
Тэгвэл олон улс судлаач, шинжээчид нэгэн дуугаар энэхүү цэргийн парадыг зөвхөн дурсгалын арга хэмжээ бус харин цэргийн хүчний үзүүлбэр, дипломат дохио, мөн түүхэн өгүүлэмжийг өөрчлөх стратеги гэж дүгнэж байна. Доор олон улсын хэвлэл, судлаач, шинжээчдийн дүгнэлтүүдээс түүвэрлэн хүргэлээ.
С.Ражаратнамын нэрэмжит олон улсын судалгааны сургуулийн ахлах судлаач Дрю Томпсон:
Энэхүү парад нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн стратегийн болон уламжлалт чадамж өргөжин тэлж буйг тод харууллаа. Ингэснээр АНУ, Европ болон хөрш орнуудыг Хятадын үндсэн ашиг сонирхолд сорилт үзүүлэхээс болгоомжлоход хүргэх юм.
Хятадын Армийн ахмад хурандаа асан Жоу Бо:
“Цэргийн парад нь Хятадын цэргийн хөгжил дэвшлийг харуулсан нүд нээмээр үйл явдал боллоо” гэжээ. Тэрээр өмнө нь үзэгдэж байсан тив хоорондын баллистик пуужинг (ICBM) онцлохын зэрэгцээ далайн гүнээс харвах боломжтой JL-3 ICBM нь шинэ, маш сэтгэл хөдөлгөм зэвсэг хэмээн ярьжээ.
Их Британийн Chatham House-ийн судлаач доктор Ю Жи:
Парад болон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг улс төрийн зохиомол жүжиг гэж үзсэн. Хятад өөрийгөө Олон туйлт дэлхийн “Дэлхийн Өмнөдийн төлөөлөгч” болгон харуулахыг зорьсон гэж тайлбарлав. Энэ нь дотоодын үзэгчдэд (ард түмний итгэлийг өргөх) болон олон улсын үзэгчдэд (нөлөөгөө харуулах) зэрэгт чиглэсэн.
undefined
Австралийн Lowy Institute-ийн судлаач Сэм Роггев:
Foreign Policy-д бичихдээ “Хятад одоо хуулбарлагч бус, харин шинэ бүтээгч болж, тэргүүлж байна” гэжээ. Парад дээр дуунаас хурдан пуужин, усан доорх дрон, зэвсэглэсэн робот зэрэг шинэ технологи үзүүлсэн нь бүс нутгийн цэргийн хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт авчирч буйг харуулсан.
Шанхайн Жяотун Их Сургуулийн Япон судлаач Ишида Рюжи
Тэрээр парадыг газар дээр нь үзсэн бөгөөд Хятадын ард түмний ялалтдаа бахархах, үндэсний ухамсрыг мэдрүүлсэн арга хэмжээ байсныг онцолсон. Япон судлаачийн хувьд “жинхэнэ энх тайванд хүрэхийн тулд Япон түүхтэйгээ чин сэтгэлээсээ нүүр тулах ёстой” гэжээ.
undefined
AP News:
Ши Жиньпин, Путин, Ким Жон Ун, Нарендра Моди зэрэг удирдагчдын хамтрал нь АНУ-ын давамгайллыг сорих хандлагын илрэл боловч шинжээчид үүнийг жинхэнэ эвсэл гэж үзэхгүй байна. Учир нь тус бүр өөрийн улс орны ашиг сонирхолд төвлөрсөн хэвээр байгаа юм. Энэ үйл явдлыг судлаачид “дипломат өрсөлдөөн” буюу байр сууриа харуулах тоглолт гэж тодорхойлжээ.
Reuters:
Юуны өмнө энэхүү цэргийн парад сөрөг хүчнийг айлгах зорилготой мессеж байлаа. Цөмийн гурван бүрэлдэхүүн (агаар, усан, газрын), дуунаас хурдан пуужин, тэнгисийн дрон, роботжуулсан системийг харуулсан нь АНУ, бүс нутгийн хүчнүүдэд чиглэсэн дохио юм.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн