Өнгөрсөн хугацаанд Шинэ Монгол сургуулийн 13 төгсөгч дэлхийн шилдэг инженерүүдийг бэлтгэдэг Японы Ямагата их сургуульд суралцжээ. Тэгвэл цаашид олон монгол хүүхэд Японд инженер, шинжлэх ухааны боловсрол эзэмшиж, ажиллах боломжийг нээхээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Японы Ямагата муж, Ямагата их сургуулийн удирдлагууд Хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд монгол оюутны тоог нэмэгдүүлж, тэдэнд зориулсан эдийн засгийн дэмжлэг үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн Ямагата мужийн компаниудтай хамтран оюутнуудыг их сургуульд боловсрол эзэмшсэний дараа шууд ажилд орох гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.