ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.Дэлхийн 20 орчим орны удирдагч оролцож буй энэхүү хоёр өдрийн уулзалтаар АНУ-ын байр суурийг сорих олон талт дэг журам хэлэлцэх төлөвтэй байгаа юм. Путины туслах Юрий Ушаковын мэдээлснээр, есдүгээр сарын 2-нд Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өргөтгөсөн уулзалт хийж, Оросын Газпром болон Хятадын гол хэрэглэгч CNPC хоорондын гэрээ хэлцлүүдийг хэлэлцэх аж.CNPC болон Газпром нь одоо ашиглагдаж буй “Сибирийн хүч-1” хоолойгоор жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа бөгөөд түүн дээр жилд 6 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх боломжийг ярилцаж байна гэж Орост байрлах CNPC-ийн эх сурвалж ярьжээ. PetroChina-ийн шинжээч “Техникийн хувьд жилд 6 тэрбум шоо метр нэмэх боломжтой” гэжээ.Ушаковын хэлснээр, мягмар гарагт болох өргөтгөсөн уулзалтаар Газпромтой холбоотой гурван баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. Нийтдээ 20 орчим гэрээ хэлэлцэгдэж байгаа бөгөөд зарим нь эцэслэн тохиролцоогүй байгаа гэнэ.