Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болов.Гурван улсын төрийн тэргүүн нарын VI уулзалт 2022 онд Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү 3 жилийн дараа болж байна.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.