Засгийн газар өчигдөр 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарын хамт 2026 оны төсвийн төслийг боловсруулахад барьж ажилласан концепц, бодлогын ямар гол өөрчлөлтүүд орж байгааг танилцууллаа. 2026 оны төсвийн онцлог нь иргэдийн оролцоонд тулгаарлаж, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Ингээд 2026 оны төсвийн бодлогод туссан онцлох өөрчлөлтийг тоймлон хүргэе.