Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, хүчиндсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон.
Холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн