Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 1
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллах юм.
Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулжээ. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189.634, дунд ангид 145.652, ахлах ангид 76.987, нийт 412.273 хүүхэд суралцана. Эдгээр сургуульд 25.100 орчим багш, ажилтан ажиллах юм.
Үүнээс 1 дүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/350, А/398 дугаар тушаалуудаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжлэх юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн